• Монгол орон мандан бадраг!

Монгол улс 1918 онд хүн ардаа тоолоход 647.5 мянга байв. Дайны дараах цагт хүн амын тоо түргэн өсч 1962 онд 1 сая, 1988 онд 2 сая хүнтэй болжээ. Нийгмийн шилжилтийн үед хүн амын өсөлт буурч 2010 оны тооллогоор 2.75 сая хүнтэй байсан бол 2015 оны эхэнд 3 сая дахь иргэнээ өлгийдөн авсан.

Хүн амын олноор дэлхийн 194 улсаас Армен, Литватай зэрэгцээд 135-р байранд байна.

Хүн амын нягт — 1.8 хүн/км² буюу хүн амын хамгийн сийрэг суурьшилтай орон болно.

1000 хүн тутамд 20 хүн төрж, 6 хүн нас бардаг, жилийн дундаж өсөлт — 1.49% (2016он). Хүн амын 36.6% нь 0–14 насны багачууд, 68.9% нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартан, 4% нь 65-ээс дээш өндөр настан юм. хүйсийн харьцаа жигд, дундаж наслалт — 68.6 жил.

 

ШИНЭЭР НЭМЭГДСЭН