Монгол Туургатан Төв Холбооны удирдах зөвлөл хуралдлаа. Хурлаар холбооны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, удирдах бүрэлдэхүүн өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус холбооны Тэргүүний албан тушаалаас Э.Одбаярыг чөлөөлж, Холбооны Удирдах зөвлөлийн дарга буюу Тэргүүнээр П.Очирпүрэвийг удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар сонгожээ. Мөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Г.Эрдэнэтөгс, Б.Бямбагэрэл нарыг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон байна. Монгол Туургатан Төв Холбооны удирдах зөвлөл 11 гишүүн: