• Монгол орон мандан бадраг!

МОНГОЛ ТУУРГАТАН ТӨВ ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА


Монгол Туургатан Төв Холбооны Удирдах зөвлөлийн хурлаар тус холбооноос хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүд болон үйл ажиллагааны талаар хэлэлцэж, зарим асуудлаар шийдвэр гаргажээ. Холбооноос уламжлал болгон хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүд болон шинээр санаачлан хэрэгжүүлж байгаа нийт 30 орчим төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж, түүнтэй холбоотой шийдвэрүүдийг Удирдах зөвлөлөөр баталсан байна. Монгол Туургатан Төв Холбоо нь 2006 онд зохион байгуулалтанд орж, 2007 онд албан ёсоор үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг, спорт, Монгол контент зэрэг чиглэлээр санаачлага гарган тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм. 

ШИНЭЭР НЭМЭГДСЭН